Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2019 оны улсын шалгалтын хуваарь гарлаа

БСШУСЯ-ны Сайдын 2018 оны 06-р сарын 29-ний өдрийн А/425 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын 5.1-5.14 дүгээр заалтуудыг үндэслэн улсын шалгалтыг зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2019 оны улсын шалгалтын хуваарь гарлаа
2019 оны улсын шалгалтын хуваарь гарлаа. Зураг: МҮОНРТ

БСШУСЯ-ны Сайдын 2018 оны 06-р сарын 29-ний өдрийн А/425 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын 5.1-5.14 дүгээр заалтуудыг үндэслэн улсын шалгалтыг зохион байгуулна.

ЗОРИЛГО:

Улсын шалгалтын зорилго нь үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэхэд оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ, ХУГАЦАА:

Улсын шалгалтад 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана. Улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг, нэг хуваариар зохион байгуулагдана.

2019 ОНЫ УЛСЫН ШАЛГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГЛАЛ:

УЛСЫН ШАЛГАЛТЫН ДААЛГАВРЫН САН: http://itembank.eec.mn/

Хуваалцах