Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

2020-2021 оны хичээлийн жилд бүх их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтжээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, МСҮТ, их дээд сургуулиудын төлбөрийг сар болон улирлаар төлж болох зохицуулалтыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ жил 150 мянга орчим оюутан их, дээд сургуульд суралцана. 2020-2021 оны

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2020-2021 оны хичээлийн жилд бүх их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтжээ
2020-2021 оны хичээлийн жилд бүх их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтжээ. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, МСҮТ, их дээд сургуулиудын төлбөрийг сар болон улирлаар төлж болох зохицуулалтыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ жил 150 мянга орчим оюутан их, дээд сургуульд суралцана. 2020-2021 оны хичээлийн жилд бүх их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтсон байна. 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 142, төрийн бус өмчийн 124 сургууль үйл ажиллагаа явуулах төлөвтэй байгаа юм. Харин ерөнхий боловсролын төрийн өмчийн 140, төрийн бум өмчийн 117, нийт 257 сургууль үйл ажиллагаа явуулна.

Нийтдээ 8906 бүлэгт 292458 суралцагч хамрагджээ. Үүнээс бага боловсролын түвшинд 162284, суурь боловсролын түвшинд 88729, бүрэн дунд боловсролын түвшинд 41445 суралцагч хамрагдсан байна.

Хуваалцах