2020 онд "Дубай Expo" зохион байгуулагдана
Энэ сарын 27-нд Парист болсон ОУ-ын яармагийн газрын 154 дэх хурлаар Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай хотыг 2020 оны "World Expo"-г зохион байгуулагчаар сонгожээ. Үүгээрээ Дубай хот World Expo-г зохион байгуулах Ойрх Дорнодын анхны хот болсон байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 27-нд Парист болсон ОУ-ын яармагийн газрын 154 дэх хурлаар Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай хот 2020 оны "World Expo"-г зохион байгуулахаар болжээ. Үүгээрээ Дубай хот уг яармагийг зохион байгуулах Ойрх Дорнодын анхны хот болсон байна.
"Дубай Expo" нь 2020 оны 10-р сарын 20-ны өдрөөс 2021 оны 4-р сарын 10-ныг хүртэл "Үзэл санаагаа хуваалцаж, ирээдүйгээ бүтээх" уриан дор болж, давхардсан тоогоор 25 сая жуулчин хүлээн авах аж. Үзэсгэлэнг Дубай хотын баруун өмнөд хэсэгт байрлах бөгөөд 438 га талбайд зохион байгуулна.


















