Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2020 онд уул уурхайн баялгаас иргэд анх удаа ногдол ашиг хүртлээ

2020 онд үе үеийн Засгийн газрын амлалт болдог 1072 хувьцаа бодит биеллээ олж, иргэд ногдол ашгаа хүртсэн жил байлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2020 онд уул уурхайн баялгаас иргэд анх удаа ногдол ашиг хүртлээ
2020 онд уул уурхайн баялгаас иргэд анх удаа ногдол ашиг хүртлээ. Зураг: МҮОНРТ

2020 онд үе үеийн Засгийн газрын амлалт болдог 1072 хувьцаа бодит биеллээ олж, иргэд ногдол ашгаа хүртсэн жил байлаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК түүхэндээ анх удаагаа 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай. Монгол Улсын иргэд баялгийн эзэд мөн эсэхэд бага ч болов хариулт өгсөн үйл явдал болсон юм. Өнгөрсөн онд уул уурхайн салбарыг ойлгох иргэд олон болж, итгэлцлийн индекс 10 функтээр нэмэгдсэн судалгаа гарчээ. Уул уурхайгаас олох эдийн засгийн үр ашгийг ард түмэн хүртэх нь сайн, дагаад шууд болон шууд бусаар 28 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа нь чухал юм. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг "Нийгмийн хариуцлагатай байгууллага"-аар "Цагийн хүрд" онцолж байна.

Хуваалцах