Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2020 оноос хойш ган, зудын давтамж буурна гэв

Түүний судалгаагаар зургаадугаар сард бороо орж, ногоо гараагүй бол түүнээс хойш хэдий бороо орсон ч ургамлын гарц муудаж мал тарга тэвээрэг муу авч, хадлан, тэжээлийн ургац бага болдог гэсэн дүн шинжилгээ гарчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2020 оноос хойш ган, зудын давтамж буурна гэв
2020 оноос хойш ган, зудын давтамж буурна гэв. Зураг: МҮОНРТ

Сүүлийн арван жилийн хугацаанд манай улсад ган, зудын давтамж нэмэгдэж, жилийн дөрвөн улиралд ямар нэг байдлаар аль нэг сум, аймагт ган, зудтай байх болсныг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл шинжлэх ухааны доктор, профессор Л.Нямбат “Бэлчээрийн мал аж ахуйн математик шинжилгээний, прогноз” сэдэвт судалгааны бүтээлийнхээ дүнд “2020 он гаргаад байгаль цаг уур таатай болж, ган, зудын давтамж буурна” гэсэн таамгийг дэвшүүлээд байна. Тэрбээр хоёр жилийн хугацаанд Монгол орны бүх аймагт очиж бэлчээрийн төлөв байдлыг нэг бүрчлэн судалсан гэлээ.

Түүний судалгаагаар зургаадугаар сард бороо орж, ногоо гараагүй бол түүнээс хойш хэдий бороо орсон ч ургамлын гарц муудаж мал тарга тэвээрэг муу авч, хадлан, тэжээлийн ургац бага болдог гэсэн дүн шинжилгээ гарчээ. Энэ талаар Шинжлэх ухааны доктор, профессор Л.Нямбатын яриаг хүргэе.

Хуваалцах