Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2020 оны долоодугаар сард болох одон орны сонирхолтой үзэгдлүүд

Санчир гарагийн эсрэг тохиолго. Дэлхийгээс 8.99 о.о.н. зайд -0.1т одны хэмжигдэхүүнтэй ажиглагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2020 оны долоодугаар сард болох одон орны сонирхолтой үзэгдлүүд
2020 оны долоодугаар сард болох одон орны сонирхолтой үзэгдлүүд. Зураг: МҮОНРТ

2020 оны долоодугаар сард болох одон орны сонирхолтой үзэгдлүүдээс дурдъя. Энд долоодугаар сарын эхээр тохиогоод өнгөрсөн үзэгдлүүдийг дурдаагүй болно.

7-р сарын 20: Санчир гарагийн эсрэг тохиолго. Дэлхийгээс 8.99 о.о.н. зайд -0.1т одны хэмжигдэхүүнтэй ажиглагдана. Энэ гарагийг шөнийн турш дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн Нумын одны ордноос энгийн ажиглагчийн дурангаар болон мэргэжлийн дурангаар бүслүүрийг нь ч ажиглах боломжтой. Бүслүүрийн өнцгийн хазайлт 21 градус.

Зураг: NАSA/ Санчир гариг.

7-р сарын 20: Саран дээр анх Аполлон 11 сансрын хөлгөөр буусны 51 жилийн ой.

7-р сарын 25: Хамгийн анхны эмэгтэй нисгэгч С.Е. Савицкая задгай сансарт гарсны 36 жилийн ой.

7-р сарын 28-29: Зүүн Дельта-Акварид солирын урсгалын оргил үе. Цагт 20 хүртэлх солир ажиглагдана. Энэхүү солирын урсгал нь долоодугаар сарын 12-ноос наймдугаар сарын 23-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгалын цацрах цэг нь Хумхын одны орд.

Эх сурвалж: ШУА

Хуваалцах