Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

2020 оны эцэс гэхэд 265 сая хүн өлсгөлөнд өртөхөөр байна

Өнгөрөгч 03-р сард НҮБ-аас цар тахалтай тэмцэхэд 2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх хүсэлт гаргаж байсан юм. Тэгвэл одоо тус байгууллагаас 10 тэрбум ам.долларын дэмжлэг хэрэгтэй байгаагаа илэрхийллээ. Дээрх мөнгийг ядуу, буурай мөн дайн сөргөлдөөнтэй байгаа улс орнуудад тусламж үзүүлэхэд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2020 оны эцэс гэхэд 265 сая хүн өлсгөлөнд өртөхөөр байна
2020 оны эцэс гэхэд 265 сая хүн өлсгөлөнд өртөхөөр байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 03-р сард НҮБ-аас цар тахалтай тэмцэхэд 2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх хүсэлт гаргаж байсан юм. Тэгвэл одоо тус байгууллагаас 10 тэрбум ам.долларын дэмжлэг хэрэгтэй байгаагаа илэрхийллээ. Дээрх мөнгийг ядуу, буурай мөн дайн сөргөлдөөнтэй байгаа улс орнуудад тусламж үзүүлэхэд зориулахаар төлөвлөж байгаа юм. “Ковид-19” халдварын дэгдэлт буурай, хөгжиж буй орнуудын иргэдийн амьдралд тун хүндээр тусч байна. НҮБ-аас чинээлэг, өндөр хөгжилтэй орнууд өөрсдийнхөө эдийн засгийг хамгаалах бодлого, хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж, тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа буурай орнуудыг үл ойшоож байна гэдгийг хэлсэн байна.

Шаардлагатай арга хэмжээг авахгүй бол дэлхий дахины хэмжээнд олон сая хүн хоол хүнсний гачигдалд орохоор байна. НҮБ-аас энэ оны эцэс гэхэд “Ковид-19” халдварын тархалтаас үүдэн 265 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэхээр байгааг анхааруулж байна.

Хуваалцах