Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“2020 оны Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээллээ

Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сумын 330 сонгуулийн хороо үйл ажиллагаагаа эхлээд байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“2020 оны Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээллээ
“2020 оны Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээллээ. Зураг: МҮОНРТ

Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сумын 330 сонгуулийн хороо үйл ажиллагаагаа эхлээд байна. Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороо “2020 оны Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээллээ. Энэ жилийн орон нутгийн сонгуулийн санал хураалтыг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон даяар зохион байгуулахаар товлоод байна.

Орон нутгийн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу бэлтгэл ажлыг хийж байна. Тухайлбал, наймдугаар сарын 6-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог, 16-наас өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулаад байна. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэнгийн мэдээллээс сонсгоё.

Mongolian National Radio · “2020 оны Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээллээ

УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ удаагийн сонгуульд 16.6 тэрбум төгрөгийн зардалтай байна.

Хуваалцах