Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

2021 онд дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг сүргийн дархлааг бий болгож чадахгүй

Эрдэмтэн, судлаачид дэлхийн нийт хүн амын 60-70 хувийг вакцинжуулалтад хамруулж, сүргийн дархлааг бий болгосны дараа цар тахал намжина гэж тооцоолж байна. 2021 онд дэлхий хэмжээнд коронавирусний эсрэг сүргийн дархлааг бий болгож чадахааргүй

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2021 онд дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг сүргийн дархлааг бий болгож чадахгүй
2021 онд дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг сүргийн дархлааг бий болгож чадахгүй. Зураг: МҮОНРТ

Эрдэмтэн, судлаачид дэлхийн нийт хүн амын 60-70 хувийг вакцинжуулалтад хамруулж, сүргийн дархлааг бий болгосны дараа цар тахал намжина гэж тооцоолж байна. 2021 онд дэлхий хэмжээнд коронавирусний эсрэг сүргийн дархлааг бий болгож чадахааргүй байгааг ДЭМБ мэдээлжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 44 улсад коронавирусний эсрэг вакцинжуулалт эхлээд байна. Олон улсын хэмжээнд коронавирусний эсрэг вакцинжуулалтын цар хүрээ улам тэлж байгаа ч энэ вирусний эсрэг сүргийн дархлааг 2021 онд бий болгож чадахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2021 онд цар тахалд цэг тавьж чадна гэсэн найдвар байхгүй гэсэн үг юм.

ДЭМБ–ын зүгээс коронавирусний эсрэг вакциныг хангалттай түвшинд үйлдвэрлэж, дэлхийн улс орнуудад шаардлагатай хэмжээгээр нийлүүлэхэд өмнө нь тооцоолж байснаас ч илүү их цаг хугацаа орохоор байгааг учирлажээ.

Хуваалцах