Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

2021 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан шилжүүлнэ

Холбогдох хуулийн дагуу улирал бүр НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг олгодог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2021 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан шилжүүлнэ
2021 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан шилжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Холбогдох хуулийн дагуу улирал бүр НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг олгодог. 2021 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг нэгдүгээр сард багтаан буцаан олгоно.

Өнгөрсөн 2021 оны III улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломж бүрдсэн. Үүний дагуу 56 мянган иргэн (галт зэвсэг, автомашин, үл хөдлөх, газар) 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах