2022 оны Нобелийн шагналтуудад шагнал гардуулах ёслол болов
2022 оны Нобелийн шагнал гардуулах ёслол боллоо. Уламжлал ёсоор Осло хотын захиргааны байранд Норвегийн хааны гэр бүлийнхэн болон засгийн газрын гишүүд оролцсон Энх тайвны шагнал гардуулах ёслолыг, Нобелийн сангийн интернэт хуудсаар шууд дамжуулан үзүүлсэн байна. Шагналыг Орос, Беларус, Украины хүни
Мэдээллийн алба

2022 оны Нобелийн шагнал гардуулах ёслол боллоо. Уламжлал ёсоор Осло хотын захиргааны байранд Норвегийн хааны гэр бүлийнхэн болон засгийн газрын гишүүд оролцсон Энх тайвны шагнал гардуулах ёслолыг, Нобелийн сангийн интернэт хуудсаар шууд дамжуулан үзүүлсэн байна. Шагналыг Орос, Беларус, Украины хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүдэд олгосон юм.

Шагналыг үндэслэгч Альфред Нобелийн хөрөг бүхий алтан медаль, дипломыг Норвегийн Нобелийн хорооны дарга Оросын “Мемориал” байгууллагын тэргүүн асан Ян Рачинский, украины Иргэний эрх чөлөөний төлөө төвийн АлександраМатвийчук болон Белорусийн өмгөөлөгч, хүний эрхийн хөдөлгөөний идэвхтэн АлесьБеляцкийг төлөөлүүлж түүний гэргий НатальяПинчук нарт гардуулжээ. Тус бүрийн улсад иргэний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэсэн эдгээр байгууллага, хувь хүмүүсийн энх тайвны үйлсэд оруулсан хувь нэмрийг Нобелийн хороо зүй ёсоор үнэлж байна гэж тус хорооны дарга шагнал гардуулах үедээ цохон хэлсэн байна. Шагналыг үндэслэгч Альфред Нобелийн сүүлийн захиас ёсоор, Энх тайвны шагналыг дангаар нь Осло хотод гардуулдаг уламжлалтай. Гэрээслэгч, Норвегийн парламентаас томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй хорооны шийдвэрээр Нобелийн Энх тайвны шагналыг олгож байхыг захиалан үлдээсэн байдаг. Түүний нэрээр нэрлэгдсэн бусад шагналыг шведийнСтокгольм хотод гардуулдаг. Улмаар Шведийн хаан 16-р КарлГустав энэ жилийн Анагаах ухаан, физик, хими, утга зохиол, эдийн засгийн Нобелийн шагналтын эздэд диплом, алтан медалийг гардуулан өгсөн байна.


















