Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлжээ

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам болон замын байгууламж барих, инженерийн шугам сүлжээ татах, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн авто зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлжээ
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам болон замын байгууламж барих, инженерийн шугам сүлжээ татах, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн авто зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Тодруулбал, 2024 онд нийслэлийн хэмжээнд 1995 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2025 онд 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн. 2025 онд 1021 нэгж талбарыг инженерийн дэд бүтцийн ажлын хүрээнд, 2332 нэгж талбарыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд, 580 нэгж талбарыг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд тус тус чөлөөлөв.

Харин 2026 онд нийт 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөснөөс энэ оны эхний таван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 487 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Хуваалцах