Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2024 он гэхэд сургуулиудыг өдөр, оройн ээлжээр хичээллүүлэхээ болино

ЕБС-иудыг нэг ээлжинд бүрэн шилжүүлэхэд 1.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог салбарын яамнаас гаргажээ. Харин цаг хугацааны хувьд хэзээ ийм болох вэ гэдэг нь тодорхойгүй.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2024 он гэхэд сургуулиудыг өдөр, оройн ээлжээр хичээллүүлэхээ болино
2024 он гэхэд сургуулиудыг өдөр, оройн ээлжээр хичээллүүлэхээ болино. Зураг: МҮОНРТ

ЕБС-иудыг нэг ээлжинд бүрэн шилжүүлэхэд 1.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог салбарын яамнаас гаргажээ. Харин цаг хугацааны хувьд хэзээ ийм болох вэ гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ 2024 он гэхэд сургуулиудыг өдөр, оройн ээлжээр хичээллүүлэхээ болино гэж албаны эх сурвалжууд мэдэгдэж байна. Тиймээс бид БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Эрдэнэчимэгээс энэ талаар тодрууллаа.

Өнөөдрийн байдлаар, манай дийлэнх ерөнхий боловсролын сургууль хоёр ээлжээр хичээллэж байгаа бол 20 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Гурван ээлжээр хичээллэж байгааг ойрын хоёр жилдээ шийдчихвэл, үүний дараа сургуулийн хүртээмжийг сайжруулж, нэг ээлжтэй болгоход гол анхаарлаа хандуулна гэж салбарын яамнаас мэдэгдлээ.

Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Т.Амаржаргал бэлтгэлээ.

Хуваалцах