Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 95.2 сая тонн ачаа тээвэрлэжээ

Үүнээс автотээврээр 107.2 сая зорчигч, агаарын тээврээр 1.7 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 95.2 сая тонн ачаа тээвэрлэжээ
2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 95.2 сая тонн ачаа тээвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 110.6 сая зорчигч тээвэрлэлээ.Үүнээс автотээврээр 107.2 сая зорчигч, агаарын тээврээр 1.7 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна.

Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.5 хувийн өсөлт үзүүлжээ.

Тэгвэл 2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 95.2 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 62.9 сая тонн ачаа, төмөр замаар 32.3 сая тонн ачаа, 7.6 мянган тонн ачааг агаарын тээврээр тээвэрлэлээ.

Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах