Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл эхэллээ

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл eyesh.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2024 оны 10-р сарын 10-ны өглөө 09:00 цагт эхэлж, 11-р сарын 10-ны өдрийн 18:00 цагт дуусна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл эхэллээ
2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл eyesh.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2024 оны 10-р сарын 10-ны өглөө 09:00 цагт эхэлж, 11-р сарын 10-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Шалгуулагчид элсэлтийн шалгалтад бүртгүүлэхдээ:

Зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараа ашиглана.

3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулна /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд БҮТ-өөс зургийг устгах ба устгасан тохиолдолд дахин зөв зургаа оруулна/

Шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгоно.

Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.

Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна. /Бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажихыг анхаарна уу/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадалгаа, тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Элсэлтийн шалгалтын шалгуулагчид та бүхэн мэргэжлийн сэтгэл зүйчээс сэтгэл зүйн зөвлөгөө авах бол БҮТ-ийн чатботоор сэтгэл зүйчтэй холбогдох боломжтой гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Хуваалцах