Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2024 оны өвлийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна

Та eyesh.eec.mn цахим хуудсаар Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх боломжтой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2024 оны өвлийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна
2024 оны өвлийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна. Зураг: МҮОНРТ

2024 оны өвлийн шалгалтын бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ.

Та eyesh.eec.mn цахим хуудсаар Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх боломжтой.

Бүртгэл 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18:00 цагт дуусах ба бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар дамжуулан шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

Бүртгэл дуусахаас өмнө шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхаарна уу.

Шалгалтын суудлын хуваарь 2024 оны 11-р сарын 25-нд гарах тул шалгуулагчид заасан хугацаанаас хойш eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөж байна.

Хуваалцах