Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“2026-2027” оны хичээлийн жилд зохион байгуулах улсын олимпиадуудын хуваарийг баталжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“2026-2027” оны хичээлийн жилд зохион байгуулах улсын олимпиадуудын хуваарийг баталжээ
“2026-2027” оны хичээлийн жилд зохион байгуулах улсын олимпиадуудын хуваарийг баталжээ. Зураг: МҮОНРТ

Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ын дагуу олимпиадыг Ерөнхий хороо болон Дэд хороо хариуцан зохион байгуулдаг.

Олимпиадын ерөнхий хороо 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Олимпиадын ерөнхий хорооны бүрэлдэхүүний цаашдын баримтлах чиглэл, уялдаа холбоотой хамтран ажиллах,

2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан Улсын болон Олон улсын олимпиадуудын нэгдсэн үр дүн, цаашид анхаарах санал зөвлөмж,

2026-2027 оны хичээлийн жилийн Олимпиадын хуваарь, товыг тогтоохдоо Аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсүүд болон Боловсролын яамны саналыг үндэслэн хэлэлцэж, Боловсролын сайдад танилцуулснаар баталлаа.

819483055_1651417246999258_5507826355409611039_n

Эх сурвалж:Боловсролын ерөнхий газар

Хуваалцах