2026 оны Ази тивийн АШТ-ий Пүмзэ төрлийн өрсөлдөөн өндөрлөлөө
Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Пүмзэ төрлийн өрсөлдөөн 2 хоног М банк аренад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Уг тэмцээний 6 төрлийн нийлбэр дүнгээр 13 алтан медалиар БНСУ-ын шигшээ багийн тэргүүлсэн бол, Тайланд улс 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медалиар хоёрдугаар байр, Хятадын Тайвань 1 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байр эзэллээ.

Харин тэмцээнийг зохион байгуулагч Монгол Улсын шигшээ баг тамирчид 2 хүрэл медальтайгаар 11 дүгээр байрт шалгарлаа. Өнөөдөр олимпын таеквондогийн тулааны төрлийн өрсөлдөөн эхэлнэ.
Тэмцээний шилдэг тамирчнаар
БНСУ - Дон Жун Ли / Эр/
БНСУ- Жү Йен Ли /эм/
Тэмцээний шилдэг дасгжуулагч
БНСУ-ын Жүн Ли
Тайланд – На Йен Ли
Хятадын Тайвань- Кун И Ли
Тэмцээний шилдэг шүүгч
Ливан- Эри Чево /эр/
БНХАУ- Тай Юү