Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2026 оны нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

2026 оны нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг ХХҮЕГ-аас танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2026 оны нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026 оны нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь. Зураг: МҮОНРТ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн энэ сарын олголтын хуваарийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,

Нэгдүгээр сарын 15, 27-ны өдрүүдэд,

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр,

  • Асаргааны тэтгэмж,

  • Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт,

  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж зэргийг нэгдүгээр сарын 15, 27-ны өдөр олгоно.

Нэгдүгээр сарын 17-ны өдөр,

  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж

  • Олон нийтийн оролцоон түшиглэсэн халамжийн үйлчилгээ

Нэгдүгээр сарын 20-ны өдөр,

  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж,

  • Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж

Хоёрдугаар сард,

  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж,

  • Насны хишиг зэргийг тус тус олгох юм.

Хуваалцах