Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо
1/4
Нийгэм

2026 оны  өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2026 оны  өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
2026 оны  өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна. Зураг: МҮОНРТ

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 2026 оны 11-р сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлhttps://eyesh.eec.mn/цахим хуудсаар явагдаж байна.

Та бүхэн шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/

  • 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/

  • Монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.

  • Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн хураамж 20 000 төгрөг байна.

  • Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож хураамжаа төлсөн байна. Хураамж төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

  • Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Өвлийн шалгалтад 2026 онд болон 2026 оноос өмнө бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн хамрагдана.

Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булан"-аар нэвтэрч, шалгалт өгөх хичээлээ сонгож, хураамжаа төлөөд бүртгэлээ баталгаажуулна.

Бүртгэл хаагдсанаас хойш нэмэлт хичээл сонгох боломжгүй болохыг анхаараарай. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй юм байна.

Хуваалцах