Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

2040 он гэхэд Японы өндөр настнуудын 15 хувь нь зөнөх өвчнөөр өвдөх эрсдэлтэй байна

Японы Эрүүл мэндийн яам 2040 он гэхэд ахмад настнуудын 15 хувь нь буюу 5.8 сая хүн зөнөх өвчний шинж тэмдэгтэй байна гэсэн урьдчилсан таамаглалыг танилцуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2040 он гэхэд Японы өндөр настнуудын 15 хувь нь зөнөх өвчнөөр өвдөх эрсдэлтэй байна
2040 он гэхэд Японы өндөр настнуудын 15 хувь нь зөнөх өвчнөөр өвдөх эрсдэлтэй байна. Зураг: МҮОНРТ

Японы Эрүүл мэндийн яам 2040 он гэхэд ахмад настнуудын 15 хувь нь буюу 5.8 сая хүн зөнөх өвчний шинж тэмдэгтэй байна гэсэн урьдчилсан таамаглалыг танилцуулжээ.

Яамны судлаачид улс даяар дөрвөн аймгийн 65-аас дээш насныхны дунд явуулсан судалгааны үр дүнд ийм хариу гаргасан байна.

Ирэх 15 жилд мөн зөнөх өвчнөөр өвдөх настнуудын тоо 1.1 саяар нэмэгдэнэ гэдгийг ч мэдээлжээ.

Хамгийн харамсалтай тэдгээр зөнөх өвчнөөр өвдөгсдийн дийлэнх нь ганцаараа амьдардаг настнууд байх болно гэж дурджээ.

Тиймээс ганцаараа амьдардаг, зөнөх өвчний шинж тэмдэгтэй настнуудад туслах нийгмийн ажилтнууд илүү их хэрэгтэй гэж онцолсон байна.

Хуваалцах