Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

21 аймгийн залуус цахим хурал хийлээ

Монголын залуучуудын холбооны гүйцэтгэх хорооноос аймгуудын Залуучуудын Холбооны тэргүүлэгч, тэргүүлэгч гишүүдийн хамтарсан “Цахим хурал”-ыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
21 аймгийн залуус цахим хурал хийлээ
21 аймгийн залуус цахим хурал хийлээ. Зураг: МҮОНРТ

Монголын залуучуудын холбооны гүйцэтгэх хорооноос аймгуудын Залуучуудын Холбооны тэргүүлэгч, тэргүүлэгч гишүүдийн хамтарсан “Цахим хурал”-ыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Тус цахим хурал нь анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд нийт 16 аймгийн Залуучуудын Холбооны удирдлагууд оролцсон юм.

Залуус энэ үеэр МЗХ-оос санаачлан улс орон даяар хийгдэж буй томоохон ажлууд болох, “Ажилтай орлоготой монгол залуу” хөтөлбөрийн “Сумын залуус” “Ажлын гараа” төслүүд, “Залуу малчдын зөвлөлгөөн”, “Залуу хүн” цуврал лекцийг орон нутгийн залууст хүргэх, “Орон сууцны эрэлтийн судалгаа”, “Спирт үү, спорт уу” аяны хэрэгжилт, 2014 онд тухайн аймгаас хэдэн төгрөг залуучуудын үйл ажиллагаанд зориулж төсөвлөсөн, хэрэгжилт ямар байгаа талаар мөн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн дэд хөтөлбөрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэх гээд олон ажлуудаа нэгтгэж ярилцсан юм.

Цахим хурал нь 14 хоногт нэг удаа зохиогдож байх бөгөөд орон нутгийн залуус нэг нэгийнхээ хийж буй шинэ санал санаачилгаас үлгэр дууриалал авах, тулгарч буй асуудлуудаа хамтарч шийдэх, санал бодлоо солилцох үнэхээр чухал ажил болж чадлаа гэж орон нутгийн залуус онцлож байсан юм.

Түлхүүр үг:21 аймгийн залуус цахим хурал хийлээ
Хуваалцах