Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

21 байлдагч мэргэжил эзэмшив

Монгол цэрэг бүтээн байгуулалтат хөтөлбөрийн хүрээнд хугацаат цэргийн алба хаагч нарыг цэргийн албаа хааж буй хугацаанд нь мэргэжил эзэмшүүлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
21 байлдагч мэргэжил эзэмшив
21 байлдагч мэргэжил эзэмшив. Зураг: МҮОНРТ

Монгол цэрэг бүтээн байгуулалтат хөтөлбөрийн хүрээнд хугацаат цэргийн алба хаагч нарыг цэргийн албаа хааж буй хугацаанд нь мэргэжил эзэмшүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 0327 дугаар ангид 2016 онд татагдан ирсэн 21 цэргийг Дорнод политехникийн коллежид гурван сарын хугацаагаар хүнд машин механизмын засварчны мэргэжлийг эзэмшүүлж чадамжийн гэрчилгээг олгожээ.

Хөтөлбөрт хамрагдсан байлдагчдад онолын болон практик дадлагыг Дорнод политехникийн коллежийн мэргэжлийн багш нар зааж мэдлэг олгосон байна. Цаашдаа хугацаат цэргийн алба хаагч нарыг энэ мэтчилэн тодорхой мэргэжилтэй болгох ажлыг Зэвсэгт хүчний анги болон мэргэжлийн сургалтын байгууллагууд хамтран хийх юм.

Хуваалцах