21 иргэнийг галын аюулаас аварлаа
Нийслэлийн БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, Гал унтраах 63 дугаар ангийн аврагчид өчигдөр 21 иргэнийг галын аюулаас аварчээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, Гал унтраах 63 дугаар ангийн аврагчид өчигдөр 21 иргэнийг галын аюулаас аварчээ. Тодруулбал, 18-ны өдрийн 02:11 цагт тус дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын хоёр тоотод байрлах 10 айлын 10Х8 харьцаатай нийтийн байранд гал гарлаа гэх дуудлагыг иргэн Ж.Баярмаа өгсөн байна. Дуудлагын дагуу 63 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч Б.Өлзийсайханаар ахлуулсан хоёр дугаар салаа очиж коридор, лампиран тааз, цахилгааны утас шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан байна.
Аврагчид уг байрнаас10 айлын 21 иргэнийг гаргаж амь насыг нь аварчээ. Одоогоор НОБГ-ын жижүүрийн байцаагч, дэд хурандаа Д.Ганболд, Дүүргийн цагдаагийн I хэлтсийн цагдаагийн дэслэгч Ц.Отгоннямаар ахлуулсан бүрэлдэхүүн галын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.


















