21 настай залуус банк дээрэмджээ
Дорноговь аймгийн Мандал суманд байрлах “ХААН” банкны тооцооны төвд өнгөрөгч наймдугаар сарын 22-ны өдөр нүүрээ халхалсан, галт зэвсэг, хутгаар зэвсэглэсэн хоёр этгээд халдаж бэлэн мөнгө, эд зүйл дээрэмдсэн хэргийг Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Мандал суманд байрлах “ХААН” банкны тооцооны төвд өнгөрөгч наймдугаар сарын 22-ны өдөр нүүрээ халхалсан, галт зэвсэг, хутгаар зэвсэглэсэн хоёр этгээд халдаж бэлэн мөнгө, эд зүйл дээрэмдсэн хэргийг Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
Уг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 1994 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, “Н”, “Г” нар байсан бөгөөд сэжигтэн “Н”-г наймдугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгаас, сэжигтэн “Г”-г есдүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Сэжигтэн “Г” урд нь Эрүүгийн хуулийн 145.2 заасан гэмт хэрэг үйлдэж, Шүүхээр тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн байна.


















