210 албан хаагчийг ажилд нь эргүүлэн оруулжээ
Дээд шүүх дээрх 9 жилийн хугацаанд төрийн албанаас үндэслэлгүй халагдсан гэсэн нэхэмжлэлтэй нийт 308 хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэснээс 68 хувьд нь буюу 210 хүний нэхэмжлэлийг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, зөрчигдсөн эрхийг нь хамгаалсэн гэж үзжээ.
Мэдээллийн алба

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим анх 2004 онд байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэлх нийт 9 жилийн хугацаанд гарсан төрийн албаны маргааны судалгааг хийжээ. Дээд шүүх дээрх 9 жилийн хугацаанд төрийн албанаас үндэслэлгүй халагдсан гэсэн нэхэмжлэлтэй нийт 308 хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэснээс 68 хувьд нь буюу 210 хүний нэхэмжлэлийг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, зөрчигдсөн эрхийг нь хамгаалсэн гэж үзжээ. Ажлаас үндэслэлгүй халагдсан эдгээр хүмүүсийн зарим нь л ажилгүй байсан хугацааны нөхөх олговор авах нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүхэд гаргасан бөгөөд 101 хүнд нийт 209 сая 101 365 төгрөгийг төсвөөс гаргуулж, олгуулахаар шийдвэрлэсэн аж.


















