Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

211 улсын хүүхэд Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтооно

Монгол Улсаас тус хөтөлбөрт шилдэг залуу тоглогч Н.Ананд, Б.Төгөлдөр нар оролцоно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
211 улсын хүүхэд Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтооно
211 улсын хүүхэд Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтооно. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Газпром компаниас ес дэх удаагаа зохион байгуулж буй “Нөхөрлөлийн төлөөх хөлбөмбөг” хөтөлбөр тун удахгүй болох гэж байна.

Энэ жил “Нөхөрлөлийн төлөөх хөлбөмбөг” хөтөлбөрт 211 улсын залуу Элч төлөөлөгч нар нэгдэнэ. Тодруулбал, 12-14 насны охид, хөвгүүд Нөхөрлөлийн 32 багт нэгдэн цахим аварга шалгаруулах тэмцээнд оролцох бөгөөд “F4F World” хөлбөмбөгийн симулятор тоглоомоор өрсөлдөх юм. Түүнчлэн улс орон бүрээс оролцох залуу сэтгүүлч нар хөтөлбөрийг сурвалжилж, үе тэнгийнхэндээ хөтөлбөрийн үнэт зүйл болох нөхөрлөл, тэгш эрх, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч байдал, ялалт, уламжлал, нэр төрийн талаар танилцуулах юм байна.

Мөн уг хөтөлбөрийн хоёрдугаар шатны хүрээнд оролцогчид УЕФА-гийн Аваргуудын лигийн финалын тоглолтын өмнө Турк улсын Стамбул хотноо “Нөхөрлөлийн төлөөх хөлбөмбөг” форумд оролцож, хүүхдийн хөлбөмбөгийн хөгжлийн талаар санаа бодлоо хуваалцана. Түүнчлэн 211 улсаас оролцож буй төлөөлөгч нар хамтдаа Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох оролдлого хийх юм.

Монгол Улсаас тус хөтөлбөрт шилдэг залуу тоглогч Н.Ананд, Б.Төгөлдөр нар оролцоно. Тэд дээрх хөтөлбөрүүдэд оролцож, улсынхаа соёл, ёс уламжлалыг танилцуулна.

Хуваалцах