Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

211 улсын төлөөлөгч Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох оролдлого хийнэ

Энэхүү цахим аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүүхдүүд F4F World хөлбөмбөгийн симулятор тоглоомоор өрсөлдөх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
211 улсын төлөөлөгч Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох оролдлого хийнэ
211 улсын төлөөлөгч Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох оролдлого хийнэ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын "Газпром" компаниас ес дэх удаагаа зохион байгуулж буй “Нөхөрлөлийн төлөөх хөлбөмбөг” хөтөлбөр зохион байгуулагдах гэж байна.

Тус хөтөлбөрт 211 улсын 12-14 насны охид, хөвгүүд нэгдэж байгаа бөгөөд тэд 32 багт хуваагдах юм байна.

Энэхүү цахим аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүүхдүүд F4F World хөлбөмбөгийн симулятор тоглоомоор өрсөлдөх аж.

Улс орон бүрээс оролцох залуу сэтгүүлч нар хөтөлбөрийг сурвалжилж, үе тэнгийнхэндээ хөтөлбөрийн үнэт зүйл болох нөхөрлөл, тэгш эрх, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч байдал, ялалт, уламжлал, нэр төрийн талаар танилцуулах юм.

Хөтөлбөрийн хоёрдугаар шатны хүрээнд оролцогчид УЕФА-гийн Аваргуудын лигийн финалын тоглолтын өмнө Турк улсын Стамбул хотноо “Нөхөрлөлийн төлөөх хөл бөмбөг” форумд оролцож, хүүхдийн хөлбөмбөгийн хөгжлийн талаар санаа бодлоо хуваалцана. Ийнхүү бүх төлөөлөгч хамтдаа Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох оролдлого хийх юм.

Монгол Улсаас тус хөтөлбөрт шилдэг залуу тоглогч болох Н.Ананд, Б.Төгөлдөр нар оролцоно. Монгол залуус эдгээр хөтөлбөрүүдэд багтаж, өөрийн улсын соёл, ёс уламжлалыг танилцуулна.

Хуваалцах