Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

22 ам.доллараар авсан биткоиний үнэлгээ 850.000 болж өсчээ

Нэгэн Норвеги залуу 4 жилийн өмнө 22 ам.доллараар цахим валют болох биткоинийг худалдан авч байжээ. Тэрээр саяхан эзэмшиж байгаа валютынх нь үнэлгээ 850.000 ам.доллар болж өссөнийг олж мэдсэн байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
22 ам.доллараар авсан биткоиний үнэлгээ 850.000 болж өсчээ
22 ам.доллараар авсан биткоиний үнэлгээ 850.000 болж өсчээ. Зураг: МҮОНРТ

Нэгэн Норвеги залуу 4 жилийн өмнө 22 ам.доллараар цахим валют болох биткоинийг худалдан авч байжээ. Тэрээр саяхан эзэмшиж байгаа валютынх нь үнэлгээ 850.000 ам.доллар болж өссөнийг олж мэдсэн байна. Биткоиний ханш огцом өссөний ачаар халаасны мөнгөө хэдэн мянга дахин нугалж чадсан Кристофер Кох 5 мянган зоосныхоо тавны нэгийг зарж, Осло хотод тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авчээ. Тэрээр биткоиний ханш өсч байгаа тухай мэдээллийг уншаад 4 жилийн өмнө уг валютыг худалдаж авч байснаа санасан гэдгээ хэлсэн байна. 5.000 биткоин нь 850.000 ам.долларын үнэд хүрнэ гэдгийг гэнэт ухаарсан гэдгээ ч тэрээр нуугаагүй байна. Ханш нь маш тогтворгүй байдаг энэ валютыг вэб гүйлгээ хийхэд голцуу ашигладаг ажээ.
РАЛЬДИЙ.А/shuum.mn/

Хуваалцах