22-ийн товчооны постуудыг шалгана
Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу гоц халдварт өвчин болох тарваган тахлыг нэвтрүүлэхгүй байхын тулд ЭМЯ, ЗЦГ, МХЕГ, НОБГ, ЦЕГ пост ажиллуулж байгаа юм. Мөн модны хулгайн замуудаар тарвага орж ирэх магадлалтай учир нэмэлт хөдөлгөөнт постууд ажиллаж байгаа аж.
Мэдээллийн алба

Нийслэлийн онцгой байдлын газар хяналт тавих үүргийг хүлээн авсан байна. Тиймээс энэ сарын 1-нд бүх постуудаар хяналт шалгалт хэр явагдаж байгаа талаар үзлэг хийгээд холбогдох хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгсөн байна. Дараа нь хэд хэдэн шалгалт, үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Одоогоор ямар нэг зөрчил илрээгүй бөгөөд маргааш 22-ын товчооны постуудаар шалгалт хийнэ.