Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

22 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

Гэмт хэргийн шинжтэй 28 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 22 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
22 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ
22 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 30-наас 31-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1602 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 28 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 22 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатайгаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг нэг үйлдэгдсэн байна. Мөн золгүй байдлаар таван хүн нас барж, хүчингийн гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 11, танхайрах гэмт хэрэг нэг, зам тээврийн хэрэг тав, осол 12 гарч зургаан хүн гэмтжээ. Анхаарал болгоомжтой байж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргээлэхийг холбогдох байгууллагаас иргэн танд анхааруулж байна.

Хуваалцах