22 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэж байна
Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг энэ сарын 2-ноос хэрэгжүүлж эхэлсэн. Оюутан цагдаа нь жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг ү
Мэдээллийн алба

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг энэ сарын 2-ноос хэрэгжүүлж эхэлсэн. Оюутан цагдаа нь жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй юм.
СБД-т хөтөлбөр хэрхэн хэрэгжиж буйг мэдээллээ.
Цагдаа оюутнууд дүүргийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаадын иргэд ихээр зорчдог Сөүлийн гудамж, Айриш паб, Шангрила, Blue sky, Цэрэндоржийн гудамж, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Чингисийн талбай зэрэг газруудад халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 22 оюутан хамрагдаж, 11 чиглэлд 12 цагдаагийн алба хаагчийн хамтаар 10:00-16:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
Дээрх оюутнуудын хэлний мэдлэгийг нь үндэслэн сонгон шалгаруулж, жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлаг гэсэн хичээлийг мэргэжлийн багш нар зааж байгаа аж.
Оюутан цагдаа нарт ажил үүрэг гүйцэтгэсэн цагаар нь тооцон ажлын хөлсийг өдөрт 4 цагаас доошгүй, сард 88 цаг ажиллуулахаар төлөвлөж, цагийн хөлсийг 3500 төгрөгөөр тооцон олгох юм. Ингэснээр нэг ажилтан сард доод тал нь 308 000 төгрөг, жуулчны улирал буюу 7, 8, 9 сар дуустал ажилласнаар 924 000 төгрөгийн урамшуулал авна. Оюутан цагдаа нь үндэсний их баяр наадам болон жуулчдын улирал дуустал ажиллах юм байна.


















