Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2200 орчим албан хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/308 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2200 орчим албан хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав
2200 орчим албан хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/308 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин ажиллав.

Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш-2017” шинэ жилийн цэнгүүнд зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуун дахь Зүрх-Уул, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг газруудад 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01:00 цаг хүртэл явуулахад нийт 124 албан хаагч, гал унтраах зориулалтын болон тусгай зориулалтын 7 авто машинтайгаар хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж, галын аюулгүй байдлыг хангуулан, арга хэмжээний үеэр аврах, гал унтраах томилгоот бүлгүүдийг ажиллуулж, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажилласан.

Баяр, амралтын өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд бичил уурхайд агааргүйдсэн, ногооны зооринд угаартсан, цасанд болон мөсөнд цөмөрсөн, ахуйн осолд орсон 15 иргэнийг авран эмнэлгийн анхны тусламж үзүүлж, осолдсон 4 хүний цогцсыг гарган эмнэлэг, цагдаагийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгөв.

2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийтдээ объектын 26 гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах