229 хүүхэд харьд үрчлэгджээ
Дотоод, гадаад хүүхэд үрчлэл болон асрамж халамжийн үйлчилгээний талаар өнөөдөр холбогдох байгууллагууд хэлэлцүүлэг хийлээ.
Мэдээллийн алба

Дотоод, гадаад хүүхэд үрчлэл болон асрамж халамжийн үйлчилгээний талаар өнөөдөр холбогдох байгууллагууд хэлэлцүүлэг хийлээ. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газраас гадаадад үрчлэгдсэн хүүхдийн тоо нууцын зэрэглэлд багтдаг гэнэ.
Харин энэ хэлэлцүүлгийн үер 229 хүүхэд харьд үрчлэгдсэн тухай тоо дэлгэгджээ. Дэлхийн 12 оронд хөх толботой монгол үрс үрчлэгдсэн бөгөөд хамгийн олон нь АНУ-д 49 хүүхэд үрчлэгдсэн байна.


















