23 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 454 хэрэг хүлээн авч, 337 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 88 хэргийг албан бичгээр буцааж, 23 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Мэдээллийн алба

Улсын Дээд шүүх 2016 онд эрүү, иргэн, захиргааны нийт 2726 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 2250 хэрэг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн хэргийн 65.3 хувь нь иргэний, 15 хувь нь эрүүгийн, 19.7 хувь нь захиргааны хэрэг байна.
Эрүүгийн шүүн таслах ажлын талаар
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 454 хэрэг хүлээн авч, 337 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 88 хэргийг албан бичгээр буцааж, 23 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 69 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 5 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 85 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 337 хэргийн 49.5 хувь буюу 167 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 24 хувь буюу 81 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 26.4 хувь буюу 89 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 89 хэргийн 57.3 хувь буюу 51 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 22.4 хувь буюу 20 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 7.8 хувь буюу 7 хэргийг хэрэгсэхгүй болгож, 12.3 хувь буюу 11 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 59-өөр буюу 11.5 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 46-аар буюу 12 хувиар буурч, нэг шүүгчид ногдох хэрэг 17-оор буюу 25 хувиар өссөн байна.
Эх сурвалж: Улсын дээд шүүх


















