Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

237.0 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн улмаас учирсан 237.0 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
237.0 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
237.0 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн улмаас учирсан 237.0 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ.

"Эрдэнэс таван толгой" ХК нь 237.0 сая төгрөгөөр чанаргүй автобус авсныг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааны явцад уг мөнгийг төсөвт буцааж төлүүлсэн байна.

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 11 гомдлыг хянан шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 32 гомдол шалгагдаж байна.

Хуваалцах