Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

24.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ

Нийслэийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг хэлэлцэж, 24.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
24.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ
24.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг хэлэлцэж, 24.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Үүнд

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 32, 127 дугаар сургуулийн барилга

  • Нийслэлийн 19, 228, 251, 253, 258 дугаар цэцэрлэгийн барилга, 115, 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл

  • Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвийн барилга

  • Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газрын конторын өргөтгөлийн барилга

  • Баянгол дүүргийн Ахмад хөгжлийн төвийн барилга

  • Сүхбаатар дүүргийн зургаан автомашины гараж, конторын барилга

  • Сүхбаатар дүүргийн Аврах гал унтраах 74-р ангийн контор гаражийн цогцолборын барилга тус тус багтав.

Мөн нийслэлийн ерөнхий боловсролын 79, 87 дугаар сургуулийн багш ажилчдын орон сууцыг өмчлүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжив.Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Мөнхбат “Боловсролын салбарын хашаанд байгаа барилга гэдгийг бодолцох ёстой. Өмчлүүлсний дараа нураагаад өндөр байшин барьчихвал сургууль талбайгүй болно шүү. Үүнийг Өмчийн харилцааны газрынхан, хот төлөвлөлт, газрын албаныхан анхаараарай” гэв.
Хуралдааны төгсгөлд “Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг шалгаруулах тухай” болон Төрийн шагналд тодорхойлж, уламжлах тухай асуудлыг хэлэлцэн нийслэлийн тэргүүний тариаланчаар гурав, нийслэлийн тэргүүний фермерээр найман хүнийг шагнахыг дэмжлээ. Мөн боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, шинжлэх ухаан, үйлчилгээний салбарт үр бүтээлтэй ажилласан 142 хүнийг төрийн шагналд тодорхойлж, Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтов.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хуваалцах