Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

24 хүүхэд мориноосоо унажээ

Хүлэг шалгаруулах дээд гурван насны морины уралдааны үеэр 24 хүүхэд мориноосоо унасан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
24 хүүхэд мориноосоо унажээ
24 хүүхэд мориноосоо унажээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Жавхлант шарга" Морин спорт, уяачдын холбооны аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны морины уралдааны үеэр 24 хүүхэд мориноосоо унасан байна.

Баруун-Урт хотод уралдаан болохын урд өдөр цас орж шууран, улмаар мөстөж хатууран халтиргаа үүссэнээс зөвхөн азарганы уралдааны замд гэхэд 19 хүүхэд мориноосоо унажээ. Тэдгээр хүүхдүүдээс хоёр нь тархины доргилт, цээжний битүү бэртэлтэй гэсэн оноштойгоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Түүнчлэн өнгөрсөн онд тус аймгийн нутаг дэвсгэрт болсон том, жижиг 122 удаагийн морины уралдаанд 112 хүүхэд мориноос унажээ.

Хуваалцах