Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

24 цагийн байдлаар 1683 тээврийн хэрэгсэл, 7228 зорчигч хотоос гарчээ

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтн

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
24 цагийн байдлаар 1683 тээврийн хэрэгсэл, 7228 зорчигч хотоос гарчээ
24 цагийн байдлаар 1683 тээврийн хэрэгсэл, 7228 зорчигч хотоос гарчээ. Зураг: МҮОНРТ

Коронавирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

Өчигдрийн байдлаар Нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоодоор нэвтэрсэн 1610, хотоос гарсан 1683 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 76 ажилтан, алба хаагч хот руу орж ирсэн 3479, хотоос гарсан 7228 зорчигчдод эрүүл мэндийн хяналт тавин, шаардлагатай тохиолдолд заавар зөвоөгөөг өгч ажилласан байна.

Энэ өдөр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэн өнгөрсөн тээврийн хэрэгсэл, зорчигчдоос коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй байгааг мэдээллээ.

Хуваалцах