240 кг зэс нууж хил давуулахыг завджээ
"Петро Чайна Дачин Тамсаг” компанийн Норд Бенз маркийн 74-30 УНЛ дугаартай тээврийн автомашинд 240 кг зэс нууж хил давуулах гэж байсныг Дорнод аймгийн мэргэжлийн хяналтынхан илрүүллээ.
Мэдээллийн алба

"Петро Чайна Дачин Тамсаг” компанийн Норд Бенз маркийн 74-30 УНЛ дугаартай тээврийн автомашинд 240 кг зэс нууж хил давуулах гэж байсныг Дорнод аймгийн мэргэжлийн хяналтынхан илрүүллээ.
Тус компанийн газрын түүхий тосыг тээвэрлэдэг тээврийн хэрэгслүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Б.Нарантуяа, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ё.Сэлэнгэ, Хүнсний чанар, аюулгүй байдлын улсын байцаагч Э.Энхтуяа нар гэнэтийн шалгалт хийн илрүүлжээ.Хэргийг илрүүлсэн нэр бүхий байцаагч нарыг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Баярхүү сарын цалингийн 20 хувиар шагнаж урамшуулжээ. Хэргийг шалгаж байна.


















