Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

240 кг зэсийг хил нэвтрүүлэхээр завджээ

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хилийн хяналтын хэлтэс Баянхошуу боомтоор газрын тос импортлож буй “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тос тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
240 кг зэсийг хил нэвтрүүлэхээр завджээ
240 кг зэсийг хил нэвтрүүлэхээр завджээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хилийн хяналтын хэлтэс Баянхошуу боомтоор газрын тос импортлож буй “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тос тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийжээ.

Энэ үеэр 240 кг зэсийг нуун дарагдуулж, хил нэвтрүүлэхээр завдсан зөрчлийг илрүүлсэн байна. Харин тухайн зөрчлийг илрүүлсэн болон боомт ахлан ажиллаж буй улсын байцаагчдыг Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар урамшуулжээ.

Хуваалцах