Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

25-аас доош насныхан бэлгийн замын халдварт өвчин тусах нь их байна

Манай улсад насанд хүрсэн хүмүүсийн 60-аас дээш хувь нь архаг өвчнөө өсвөр насандаа олсон гэдэг судалгаа байна. Тодруулбал, анагаах ухаан 10-19 насыг хүний амьдралын эрчимтэй үе гэж тодорхойлдог байх юм. Харин манай оюутан залуус ид эрүүл байх насандаа өвчлөл өндөртэй байгаа нь зарим сургуулийн суда

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
25-аас доош насныхан бэлгийн замын халдварт өвчин тусах нь их байна
25-аас доош насныхан бэлгийн замын халдварт өвчин тусах нь их байна. Зураг: МҮОНРТ

Манай улсад насанд хүрсэн хүмүүсийн 60-аас дээш хувь нь архаг өвчнөө өсвөр насандаа олсон гэдэг судалгаа байна. Тодруулбал, анагаах ухаан 10-19 насыг хүний амьдралын эрчимтэй үе гэж тодорхойлдог байх юм. Харин манай оюутан залуус ид эрүүл байх насандаа өвчлөл өндөртэй байгаа нь зарим сургуулийн судалгаагаар гарсан байна.

Мөн судалгаагаар бэлгийн замын халдварт өвчинд өртөгсдийн бараг тал хувь нь 25-аас доош насныхан байдаг гэсэн дүн гарчээ. Үүний дийлэнх нь оюутан залуус байгаа гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.

Өнөөдөр болсон оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих зөвлөлдөх уулзалтын үеэр энэ талаар холбогдох хүмүүс ярилцлаа.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Хурд” агентлагийн сэтгүүлч С.Нарансолонгын бэлтгэснээр хүргэе.

Хуваалцах