25 айлын орон сууц ирэх жил ашиглалтад орно
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Баянхонгор аймагт ажиллаж байх үеэр тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдаас дараах санал, хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Мэдээллийн алба

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Баянхонгор аймагт ажиллаж байх үеэр тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдаас дараах санал, хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
- Онцгой байдлын газрыг шилэн кабельд холбох болон уурын зуухыг шинэчлэх зардлыг шийдвэрлэж өгөх,
- Гал унтраах ангийн удирдлагыг томилох, зарим шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх,
- Компьютерийн тоог нэмэгдүүлэх,
- Шуурхай удирдлагын автомашиныг шинэчлэх шаардлагатай байна гэсэн саналыг тавьж байлаа.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал эдгээр санал хүсэлтийг хүлээн авч, зарим асуудалд газар дээр нь хариу өгөн, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхөө илэрхийлжээ.
Аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 25 айлын орон сууцыг барьж эхлүүлэн одоогийн байдлаар барилгын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байгаа юм байна.
2016 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар танилцууллаа.
Баянхонгор аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог, тарваган тахал өвчний байгалийн голомттой, уул уурхайн осол, хүчтэй салхи шуурга, хүн, малын халдварт өвчин ихэвчлэн тохиолддог. Тиймээс орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, Онцгой байдлын албаны автомашин, техник тоног төхөөрөмжийг шинэчлэхэд аймаг, орон нутгаас нэлээд анхаарч ажилладаг байна.
Онцгой байдлын газарт шуурхай албаны болон туулах чадвар сайтай аврах ажиллагааны автомашин, Баянлиг, Богд, Бууцагаан сумдад гал унтраах автомашиныг дагалдах тоног төхөөрөмжийн хамт шийдвэрлэж өгчээ.


















