250 иргэн ажилтай боллоо
Сургалтад оролцогсод нийслэлийн тохижилтын ажил жил ирэх тусам илүү сайжирч байгааг онцлон хотынхоо өнгө үзэмжинд өөрийн гараар хувь нэмэр оруулах гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн тохижилтод хувь нэмрээ оруулан хотын өнгө үзэмжийг нэмдэг цэцэрлэгчдийн тоо 250 хүнээр нэмэгдэж Улаанбаатар их сургууль дээр мэргэжлийн багш нараар эхлэн хичээл заалгаж байна. Өнгөрсөн онд 200 гаруй иргэнийг цэцэрлэгжүүлэлтийн сургалтад хамруулж, 65 гудамж буюу 46 га талбайд мод, бут сөөг, цэцэг тарьсан бол энэ онд 85 гудамж буюу 66 га талбайн ногоон байгууламжийг эдгээр цэцэрлэгчид арчлах юм. Сургалтад оролцогсод нийслэлийн тохижилтын ажил жил ирэх тусам илүү сайжирч байгааг онцлон хотынхоо өнгө үзэмжинд өөрийн гараар хувь нэмэр оруулах гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдсанаар ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод, сөөг, цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлыг гардан гүйцэтгэх ажлын дадлагыг эзэмших юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


















