Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

26 настай залуу гал нээж, 10 хүний аминд хүрчээ

Өчигдөр Ореган мужийн “Umpqua Community” коллежид буун дуу гарч, 26 настай залуу 9 оюутан, нэг цагдаагийн аминд хүрсэн талаарх мэдээлэл өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллээр тараад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
26 настай залуу гал нээж, 10 хүний аминд хүрчээ
26 настай залуу гал нээж, 10 хүний аминд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Ореган мужийн “Umpqua Community” коллежид буун дуу гарч, 26 настай залуу 9 оюутан, нэг цагдаагийн аминд хүрсэн талаарх мэдээлэл өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллээр тараад байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүсээс гадна 7 хүн шархадсан аж.

Түүнчлэн хэргийг үйлдсэн гэх 26 настай Крис Харпер цагдаагийн албан хаагчидтай буудалцсан бөгөөд мэргэн буудагчийн гарт амиа алджээ. Одоогоор албаны хүмүүс халдлагын шалтгааныг судлаж байгаа ажээ.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Ердийн үйлдэл мэт болж байгаа энэ мэт үйлдлийг таслан зогсооход бүхий л зүйлийг хийнэ” хэмээн конгрессийн хуралдаан дээр ярьсан байна.

Хуваалцах