Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

268 грамм жинтэй мэндэлсэн хүү эмнэлгээс гарчээ

Дэлхийн хамгийн бага жинтэй төрсөн хүүгийн биеийн байдал сайжирч, гэртээ гарсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
268 грамм жинтэй мэндэлсэн хүү эмнэлгээс гарчээ
268 грамм жинтэй мэндэлсэн хүү эмнэлгээс гарчээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн бага жинтэй төрсөн хүүгийн биеийн байдал сайжирч, гэртээ гарсан байна. Токио хотын эмч нар 268 грамм жинтэй мэндэлсэн хүүгийн эрүүл мэнд сайжирсан тул гэртээ гарсан гэв. Түүнийг эсэн мэнд төрж, амьд үлдсэн хамгийн бяцхан хүү хэмээн эмч нар ярьж байна.

Токио хотын "Кэйо" их сургуулийн эмнэлгийн мэдээлснээр хүү өнгөрөгч наймдугаар сард 24 долоо хоногтой байхдаа мэс заслаар хугацаанаасаа өмнө мэндэлжээ.

Нярайн эрчимт эмчилгээний тасагт зургаан сар хяналтад байсны дараа эмнэлгээс гарахдаа хүү 3 кг 200 грамм гаруй жинтэй болсон хэмээн эмч нар хэлж байна. 300 хүрэхгүй грамм жинтэй нярай амьд үлдэх магадлал 50 хүрэхгүй хувьтай байдаг учраас эмнэлгийн ажилчид хүүг хатуу хяналтад байлгасан гэж бяцхан хүүг асрах үүрэг хүлээсэн эмч Такеши Аримицу ярьж байна.

Мөн гэртээ гарах үед хүүгийн эцэг, эх баяртай байсан гээд ийм жижиг хүүхэд эмнэлгийн тусламжтайгаар амьд үлдэх боломж байдгийг хүмүүс мэдээсэй гэж хүсч байна хэмээн ярьжээ.

АНУ-ын Айова мужийн их сургуулиас 300 грамм хүрэхгүй жинтэй төрөөд тэсч үлдэж чадсан 23 хүүхдийг нэрлэжээ. Эдгээрээс дөрөв нь эрэгтэй хүүхэд байна. Энэ удаагийнхаас өмнө буюу 2009 онд Германд 274 грамм жинтэй хүү мэндэлж, эсэн мэнд бойжжээ.

Хуваалцах