27 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ
Нийслэлд хулгайлах 20, дээрэмдэх хоёр, танхайрах дөрөв, залилан нэг, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх нэг, зам тээврийн хэрэг 12, гэмтсэн хүн 13, осол 21 гарч нэг хүн нас барсан байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 20- 21-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1651 дуудлага иржээ. Гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 27 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хулгайлах 20, дээрэмдэх хоёр, танхайрах дөрөв, залилан нэг, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх нэг, зам тээврийн хэрэг 12, гэмтсэн хүн 13, осол 21 гарч нэг хүн нас барсан байна.


















