Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

27 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

Энэ сарын 11-12-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс 3705 удаа холбогдож 1071 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 76, зөрчлийн 570, согтуугийн 398, зам тээврийн ослын 351, сонгуультай холбоотой 5 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 27 хэргий

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
27 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ
27 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 11-12-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс 3705 удаа холбогдож 1071 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 76, зөрчлийн 570, согтуугийн 398, зам тээврийн ослын 351, сонгуультай холбоотой 5 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 27 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Улаанбаатар хотод золгүй байдлаар 2 хүн нас барж, хүнийг санаатай алах 2, хүчиндэх 1, дээрэмдэх 1, булаах, хулгайлах 18, халаасны хулгай 3, бусдын биед гэмтэл учруулах 2, танхайрах 2 гэмт хэрэг бүртгэгдэж, зам тээврийн хэрэг 9, осол 5 гарч 10 хүн гэмтсэн байна.

Хуваалцах