Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

27 хоногийн газрын тосны нөөцтэй байна

Наадмаас өмнө шатахууны үнэ 50-60 төгрөгөөр хямдрах магадлалтай гэж Ашигт малтмал, газрын тосны газар мэдэгдлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
27 хоногийн газрын тосны нөөцтэй байна
27 хоногийн газрын тосны нөөцтэй байна. Зураг: МҮОНРТ

Наадмаас өмнө шатахууны үнэ 50-60 төгрөгөөр хямдрах магадлалтай гэж Ашигт малтмал, газрын тосны газар мэдэгдлээ. Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга н.Эрдэнэбаяр “Өнгөрсөн тавдугаар сараас ОХУ-аас манай улсад нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурсан. Ингэснээр жижиглэнгийн үнэ 50-55 төгрөгөөр буурна гэсэн үг” гэлээ.

Энэ онд шатахууны үнэ дөрвөн удаа нэмэгдсэн. “Эдгээр нэмэгдэл нь зохиомол бус ам.долларын өсөлттэй холбоотой” гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар онцолж байлаа. Манай улс өнөөдрийн байдлаар 27 хоногийн газрын тосны нөөцтэй байна. Үүнд А-80 автобензин 45, Аи-92 35, Дизелийн түлш 19, онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна. Мөн энэ онд 1.1 сая тонн газрын тос олборлох зорилт тавьжээ.

Хуваалцах