Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

27 зөрлөгийг шинэчлэхээр төлөвлөж байна

Энэхүү төлөвлөж буй ачаа тээврийн урсгалыг хангах зорилгоор 2015 он хүртэлх хугацаанд 1111 км төмөр замыг шинэ хаалтаар тоноглох, 15 км урт нэмэлт гол зам барих, 27 зөрлөгийг шинэчлэхээр төлөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
27 зөрлөгийг шинэчлэхээр төлөвлөж байна
27 зөрлөгийг шинэчлэхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал ОХУ-ын Москва хотноо болсон. Хуралдааны үр дүнд ОХУ-ын “РЖД” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Вадим Морозов “Улаанбаатар төмөр зам” ХНН нь өнгөрөгч онд компанийн үйл ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхэд чухал алхам хийж, төмөр замын гүйцэтгэх үүргийг урт хугацаанд тодорхойлсон стратегийн чухал баримт бичгүүдийг батласан” гэж мэдэгджээ.

Түүнчлэн 2015, 2020 он хүртэлх төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээний талаарх урьдчилсан тооцоог нарийвчлан хэлэлцсэн байна. 2015 онд нийт ачаа эргэлт 34.1 сая тонн, 2020 онд 45.1 сая тонн хүрэх бөгөөд энэ нь 2012 онтой харьцуулбал даруй 2.2 дахин нэмэгдэх юм. Энэхүү тооцоонд Төмөртэй, Баргилтын төмөр орд болон Тавантолгой нүүрсний ордоос тээвэрлэх бүтээгдэхүүн, Сүхбаатар-Наушки, Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин экспортын зориулалтаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээг тусгасан аж.

Энэхүү төлөвлөж буй ачаа тээврийн урсгалыг хангах зорилгоор 2015 он хүртэлх хугацаанд 1111 км төмөр замыг шинэ хаалтаар тоноглох, 15 км урт нэмэлт гол зам барих, 27 зөрлөгийг шинэчлэхээр төлөвлөж байна.

Мөн Вадим Морозов 2009 оноос хойш “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааны гол үзүүлэлтүүд нэлээд сайжирсан бөгөөд ачаа тээврийн хэмжээний өсөлт тогтвортой, эргэлт нь нэмэгдэж, санхүүгийн эерэг үр дүнтэй, компани ашигтай ажиллаж ирсэн гэдгийг хэлсэн байна. Ялангуяа, “РЖД”-ийн оролцоотойгоор Улаанбаатар төмөр замаар 2013 онд 21 сая тонн ачаа тээвэрлэсэн байна.

Хуваалцах